Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 36 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүнийг алах нэг, бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах 11, дээрэмдэх нэг, танхайрах долоон хэрэг бүртгэгджээ. Мөн зам тээврийн 11 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 171 хүнийг эрүүлжүүлжээ. Б.Чимэг



















































