Нийслэл, дүүргийн Тамгын газрын Цэргийн штабын офицеруудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун, зөвлөгөөнд оролцож байгаа нийт бие бүрэлдэхүүнд үүрэг өгсөн байна. Тэрээр, Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өгч, Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу, цэрэг татлага 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болно. Тиймээс дүүрэг бүр энэ ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй, мөн аравдугаар сарын 15-наас эхлэн цэрэг халагдана. Цэрэг татлага болон, халагдахтай холбоотой цаг үеийн ажлуудыг сайжруулахыг үүрэг болгожээ.
Д.Ундрах 24tsag.mn