
Сумо бөхийн Ёкозунагийн зөвлөл башё өндөрлөсний дараа хуралддаг
уламжлалын дагуу даваа гаригт хуралдаж, есдүгээр сарын аки башёгийн
түрүү бөх, озэки Харумафүжид ёкозуна цол хүртээх тухай асуудлыг
хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжжээ.

Сумо бөхийн Ёкозунагийн зөвлөл башё өндөрлөсний дараа хуралддаг уламжлалын дагуу даваа гаригт хуралдаж, есдүгээр сарын аки башёгийн түрүү бөх, озэки Харумафүжид ёкозуна цол хүртээх тухай асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжжээ. Ёкозунагийн зөвлөл өнгөрсөн долдугаар сарын нагоя башёгийн дараа озэки Харумафүжид 13 давбал ёкозуна цол олгоно хэмээн амласан билээ.
Озэки Харумафүжи Д.Бямбадорж нь есдүгээр сарын аки башёд 15 даваа авч, 100 хувийн амжилт үзүүлсэн. Өмнөх нагоё башёд мөн дээрх амжилт үзүүлсэн тэрбээр ийнхүү хоёр башё дараалан 15 даваатай түрүүлж, ёкозуна цолд хүрсэн гурав дахь монгол сумоч болж буй юм. Ингэснээр сумогийн сүүлийн гурван их аварга буюу сумогийн 68, 69, 70 дахь их аваргууд монголоос төрлөө.
Сумогийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр сумогийн 70 дахь их аварга Харумафүжи Кохэйд ёкозуна цол гардуулав. Ама нэрээр их сумод хөл тавьсан Харумафүжи Д.Бямбадорж ийнхүү өнөөдөр ёкозунагийн тангаргаа өргөлөө.
Д.Ундрах 24tsag.mn