Өнгөрсөн тавдугаар сард АН-ын мэдээллийн үеэр эрх баригч нам сонгуулийн хар машиныг хакердсан талаар нэр бүхий албан тушалтнуудыг зургаан сар шалгуулсан боловч үр дүнд хүрээгүй хохирсон талаар мэдээлэл хийж, дуулиан шуугианы эзэн болж байсан нэгэн бол БШУ-ны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх Г.Ган-Очир. Түүнийг ийн мэдээлэл хийсний дараа цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, бусдыг залилсан асуудлаар шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл тэрбээр өнөөдөр 09.04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулагджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх асуудлаар биш архидан согтуурч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулагдсан байж болзошгүй байна.
А.Сүх