Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан Л.Энх-Амгалан сайд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэх үүрэг авлаа. Өнгөрсөн хоёр жил хичээлийн танхимын сургалтыг хаасан. 2020-2021 оны хичээлийн жилд нийт 110 өдрийн хичээлийг танхимаар орж чадалгүй, цахимаар явуулсан. Үүнээс үүдэн гурван хүүхдийн хоёр нь сурлагын хоцрогдол, 91 хувь нь сурлагаараа хохирсон гэсэн тоцоо байна.
Өнгөрсөн хоёр хичээлийн жилийн хугацаанд цахилгаан, гар утас, интернет, зурагтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон судалгаа гарсан.
Тиймээс хичээлийн шинэ жилээ есдүгээр сарын 1-ээс эхлүүлэх бөгөөд танхимын болон танхимын бус сургалтыг хослуулах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байна. Цэцэрлэг, сургуулийн багш нарын вакцинжуулалт мөн өндөр хувьтай байгаа юм" гэлээ.
А.Сүх