УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар “МАН Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор холбогдох материалаа албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлж байна. Хуулийн хугацаанд зааснаар есдүгээр сарын 1-нд нэр дэвшигчдээ тодруулах ёстой.
Нэр дэвшигчдээ ёс зүй, боловсрол мөн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэсэн гурван шалгуураар нэр дэвшүүлнэ.
МАН-д нэр дэвших боломжтой олон хүн бий. Үүнийг Бага хурлаараа шийдвэрлэнэ.
МАХН МАН-д нэгдэж албан ёсоор татан буугдсан. Тиймээс МАХН гэж ярих нь учир дутагдалтай. МАН-ын гишүүн бүр адил тэгш эрхтэй” гэлээ.
Б.Лхам