Фэйсбүүк бол дэлхий нийт, найз нөхөдтэйгөө холбогдох хамгийн том
нийгмийн сүлжээ билээ. Гэтэл тантай холбогдож буй хүн бүр энгийн найз
биш талаар Техасын цагдаа нар анхааруулсан байна.
Фэйсбүүк бол дэлхий нийт, найз нөхөдтэйгөө холбогдох хамгийн том нийгмийн сүлжээ билээ. Гэтэл тантай холбогдож буй хүн бүр энгийн найз биш талаар Техасын цагдаа нар анхааруулсан байна. АНУ-ын Техас мужийн цагдаа нар өчигдөр мэдэгдэл гаргаж, гэмт бүлэглэлийнхэн охидын фэйсбүүкийг ашиглан биеэ үнэлэх явдалд уруу татах хэрэг олширч байгаа талаар мэдээлжээ.
Сан Антиниогын цагдаагийн газрын мөрдөгч Жорж Сегура “Гэмт бүлэглэлийнхэн анхаарал татаж буй зурагтай охидыг фэйсбүүк найз болгон нэмдэг. Хэсэг хугацаанд харилцсаны дараа биеэрээ уулзахыг санал болгодог. Тэгээд уулзсан тохиолдолд биеэ үнэлэхэд уруу татдаг болсон. Зарим тохиолдолд дарамтлаж хүчээр үнэлүүлсэн байсан. Тэд нэг биеийг нь үнэлүүлсэн нэг охиноос өдөрт хэдэн мянган доллар олдог” хэмээн ярьжээ.
Хамгийн багадаа 12 настай охин ийм хэргийн хохирогч болжээ. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглээнд анхаархыг хүсчээ.
Д.Идэр



















































