Наранцогтын Дашням. 12 настай энэ бяцхан охин тун ажилсаг нэгэн. Н.Дашням зуны амралтаа зүгээр сууж өнгөрөөсөнгүй. Тэр гурван жил болсон хөх аргалаар хүж хийжээ. Орц найрлагандаа үнэртүүлэгч шингээж өгсөн тул угих үнэр нь нэн таатай. Мөн модны үрдэс ашиглан бордоо хийж, өөрийн тарьсан алимаа бордсон байх юм. Алим ургасан гэж жигтэйхэн. Түүний энэхүү хөдөлмөр зүтгэл үр дүнгээ өгсөн тул урамшин олноор хийж эхэлжээ. Одоо тэр сав баглаа болон хаягаар чимэглэж, Улаанбаатар байгаа найзууддаа хүж, бордоогоо бэлэглэх гэнэ.
Сэтгэгдэл (1)