
Нарны замын баруун хэсэг буюу X хорооллын уулзвараас Депогийн
уулзвар хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг "Монгол
Сата Интернэшнл" ХХК гүйцэтгэж байна

Нарны замын баруун хэсэг буюу X хорооллын уулзвараас Депогийн уулзвар хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг "Монгол Сата Интернэшнл" ХХК гүйцэтгэж байна. Уг замын X хорооллын уулзвараас “ЖАСТ” шатахуун түгээх станцын уулзвар хүртэлх 680 метр хэсгийг маргаашнаас аравдугаар сарын 3 хүртэл хааж хучилтын ажил хийнэ.
Үлдсэн хэсэг буюу “ЖАСТ” шатахуун түгээх станцын уулзвараас Депогийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 12-17-ны өдөр хүртэл хязгаарлаж зам засварын ажлыг хийхээр болжээ.
Д.Ундрах 24tsag.mn