У.Мөнх-Эрдэнэ дэлхийд чансаагаараа хоёрт оржээ
Олон улсын сонирхогчийн боксын
холбоо буюу “АИБА”-гаас ширэн бээлийтнүүдийн дэлхийн рейтингийг шинэчлэн
гаргажээ. 49 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба жиндээ 10
дугаарт эрэмбэлэгджээ. Түүний жинд олимпийн хошой аварга Хятадын Зоу Шиминг
тэргүүлжээ.

тэргүүлжээ. 52 кг-д Лондонгийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн
медальт Н.Төгсцогт шинэ чансаагаар жиндээ зургадугаарт оржээ. 56 кг-д Азийн
аваргын мөнгөн медальт ОУХМ Д.Отгондалай жиндээ есдүгээрт бичигдэв. 64 кг-д
Лондонгийн олимпийн хүрэл медальт, Азийн аварга У.Мөнх-Эрдэнэ жиндээ аман
хүзүүджээ. Түүний жинд олимп, дэлхийн хүрэлтэй Италийн Винченцо Манжиакапре
эхний байранд оржээ. 69 кг-д Азийн АШТ-ний мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат
жиндээ 17 дугаарт, 75 кг-д оюутны дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн
аваргын мөнгөн медальт ОУХМ Т.Чулуунтөмөр 13 дугаарт байна.
Т.Энхэлээ