Япон, Хятадын маргаан болж буй Сенкаку аралын асуудал Тайваний хөлөг
онгоцыг хамарчээ. Японы эргийн хамгаалалтын албаныхан Тайванийн загас
агнуурын хөлөг онгоцууд болон хэдэн эргүүлийн хөлөг онгоцыг мягмар
гаригийн үүрээр хөөн явуулжээ.
Япон, Хятадын маргаан болж буй Сенкаку аралын асуудал Тайваний хөлөг онгоцыг хамарчээ. Японы эргийн хамгаалалтын албаныхан Тайванийн загас агнуурын хөлөг онгоцууд болон хэдэн эргүүлийн хөлөг онгоцыг мягмар гаригийн үүрээр хөөн явуулжээ. Маргаантай арлын усан хилд загас агнуурын 58 болон нэлээд хэдэн эргүүлийн хөлөг онгоц орсныг Тайваний эргийн хамгаалалтын газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Эдгээр хөлөг онгоцны их биед “Сенкаку бол Тайванийх” гэсэн зурагт хуудас хадсан байжээ. Тиймээс маргаантай аралд Тайвань бас санаархах болжээ.
Японы эргийн хамгаалалтынхан Тайванийн хөлгүүдээс хилээс гарч явахыг шаардаж усан хөөргөөр буудахад тайваньчууд мөн ийм хариу барьсан байна. Нэлээд хэдэн цаг усаар тулалдсаны дараа Тайванийн бүх хөлөг онгоц эрэг орчмын уснаас гарч явсан байна.
Энэ ажиллагаанд оролцогчид юуны өмнө загас агнах эрхээ хамгаалж байна гэдгээ мэдэгджээ.
Д.Идэр



































































