
НИТХ-аар Улаанбаатар хотын төвд "Улаанбаатар зочид буудал"-ын өмнө байрладаг В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан билээ. Анх тус хөшөөг нураана гэж байсан ч хөдөө орон нутагт өөр газарт шилжүүлэн байрлуулахаар болсон. Гэсэн ч 60 орчим жил болж байгаа хөшөөний суурь нь муудсан учир хол газар зөөх боломжгүй болжээ. Тиймээс НИТХ-аас В.И.Лениний хөшөөг иргэдэд дуудлага худалдаагаар зарахаар болсон байна. Харин дуудлага худалдааны товыг дараагийн НИТХ-аар товлох юм байна.