

Тиймээс МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлөөс санаачлан “Барилга - Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг БХБЯ, МХЕГазар, ОБЕГазар, МБХ, МБҮЭ, БХҮНТөв, МБҮАссоциаци, Барилга.МН БЗМТөв хамтран маргааш 10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулахаар болжээ. Мөн энэ үеэр “Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл” сэдэвт үзэсгэлэн гарах юм байна.
Уулзалт, зөвлөгөөнд Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай барилга угсралтын ААН байгууллагуудад танилцуулж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, тэдэнтэй санал бодлоо солилцох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn