Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салех өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч болсноо зарлалаа. Ингэснээр тэр төрийн бүх эрх мэдлийг гартаа авч байна. Тус улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь эх орноосоо зугтан гарсан болон огцорсон, эсвэл таалал төгссөн бол Дэд Ерөнхийлөгч нь түр Ерөнхийлөгч байж болно гэж заасан байдаг. Амрулла Салех өөрийн Түр Ерөнхийлөгч гэж зарласны дараа иргэддээ хандан, талибанчуудын эсрэг зогсохыг уриалжээ. Афганистанаас АНУ-ын цэргүүд гарсан дараа тус улсын байдал эрс хүндэрсэн билээ. Талибанчууд өнгөсөн амралтын өдрүүдэд нийслэл Кабулыг бүрэн хяналтдаа авч, эрх мэдлийг булаан авсан бол тус улсын Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо зугтан гарсан юм.