Өнгөрсөн хоногт Баянгол дүүрэгт автомашины дугуй хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа.

Өнгөрсөн хоногт Баянгол дүүрэгт автомашины дугуй хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хороонд саарал өнгийн Toyota Corolla автомашины дөрвөн дугуйг 19 настай эрэгтэй Б, О нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн хулгайлан авч, Nissan Cube автомашинд ачсан байжээ. Хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалган, үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Золбоо