УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хүний гараар могой бариулж, хүзүүний махаар шөл уулгах гэгчээр Сү.Батболд миний гараар Л.Оюун-Эрдэнийг унагаж, Оюутолгойн луйвраас хуурай гарахаар том хүч гаргаж эхэллээ.
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ковидод ялагдсан хар мөртэй ч Оюутолгойг Монголд авчрахын төлөө Сү.Батболдын бүлэглэлтэй тэмцэж байгаа анхны Засгийн газар.
Ковидод ялагдаж, монголчуудыг туйлдуулсных нь төлөө хариуцлага тооцох тухай ярьсныг минь Сү.Батболд овжиноор ашиглаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахаар МАН-д том тохироо хийж байна. Оюутолгойг монголчууддаа авчрахын төлөө би Сү.Батболдын бохир явуулгыг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (5)