
Хүн амын нас баралтын арван хувь галзуу өвчнөөс хамааралтайг тогтоосон судалгаа байдаг байна.

Хүн амын нас баралтын арван хувь галзуу өвчнөөс хамааралтайг тогтоосон судалгаа байдаг байна. Мөн галзуу өвчний улмаас жил бүр дэлхий дахинаа сая гаруй хүн эмчилгээнд хамрагддаг бол 55 гаруй мянган иргэн уг өвчний улмаас амиа алддаг гэсэн тоо гарчээ. Түүнчлэн ямар нэг амьтны халдлагад өртсөн гэх 250-450 мянган хүн эмнэлгийн үйлчилгээ авдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд араатан амьтнаас галзуу өвчин халдварлах эрсдэл их болсны зэрэгцээ иргэд гэрийн тэжээвэр амьтандаа хамгаалалт зүүхдээ хойрго ханддаг нь асуудлын гол болоод байгаа аж. Тиймээс өнөөдөр "Сонор сэрэмжтэй байснаар Галзуу өвчнөөс сэргийлж чадна" Нийслэлийн агентлагуудын нөхөрсөг уулзалт Хангарьд ордны зургаан давхрын хурлын танхимд болж байна.
Д.Ундрах 24tsag.mn