Ахмадууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооноос ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дорнод аймгийн Биеийн тамир, спортын зааланд зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тус тэмцээнд эмэгтэй 13, эрэгтэй 19, нийт 32 баг зургаан насны ангиллаар өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 30-нд тодрох ажээ.
Тус тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл, Дорнод аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион явуулаж байна.