Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилгын материал үйлдвэрлэгчдээс гаргасан саналыг тогтоолын төсөлд тусгахаар боллоо

2021-8-19
0
ЖИРГЭХ

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны хоёрдугаар улирлаас хойш барилгын материал болон түүхий эдийн үнэ ханш өссөн, энэ нь барилгын материалын импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсантай холбоотой. Үүсээд байгаад нөхцөл байдалтай холбогдуулан тус ажлын хэсэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ.

Өчигдөр арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, саналыг нь сонссон бол өнөөдөр (2021.08.19) барилгын материалын гол бүтээгдэхүүний нэг болох цемент болон бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Монголын бетон судлаачдын холбоо, Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, санал солилцов. Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлж байв.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг тул тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэв. Ингэснээр бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэгчид тус газарт хүсэлт гаргаснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм байна.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн гадаад худалдаа, тээвэрлэлт, хяналт шалгалт хариуцсан албаны хүмүүстэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын албаны хүмүүс  оролцов.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хийсэн мэдээлэлдээ, Тянжин боомтод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын тэмдэглэл гарч, хоёр улсын яамны түвшинд санал солилцсоноор түргэн муудах бараа, бүтээгдэхүүнийг нэн яаралтай татахаар ажиллаж байна. Тус яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд, Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд Эрээн хотод 2,000 тонн орчим ачаа, бараа төвлөрөөд байна. Бараа таталт удаашраад байгаа шалтгааны нэг бол тээвэрлэлтийн шат дамжлага олон. Түүнчлэн төмөр замын тээврийн хувьд бүдүүн болон нарийн цагираг ашиглахтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан. БНХАУ-ын холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж танилцуулав. Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд арматур, хөөсөнцөр болон мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг хүсэв.

Дараа нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Болормаа мэдээлэл хийв. Тэрбээр, тус байгууллагаас ачаалал ихтэй боомтууд уртасгасан цагаар ажиллаж, нэн яаралтай бараа, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хил нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв. Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Төрсайхан, өдөрт дунджаар 110 автотээврийн хэрэгсэл хил нэвтэрч байгаа. Сүүлийн гурван хоногийн байдлаар 53 ачааны вагон орж ирснээс дийлэнх нь барилгын материал эзэлж байна. Тээвэрлэлт удаашраад байгаа шалтгааны нэг бол манайхан бараа, материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг дутуу хийснээс шалтгаалж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана хэмээн уулзалтын төгсгөлд илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    8 цаг 13 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    11 цаг 15 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    11 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    11 цаг 46 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    12 цаг 26 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    12 цаг 49 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    13 цаг 11 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    13 цаг 25 мин
  • Мэдэгдэл
    13 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    14 цаг 11 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    14 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    14 цаг 38 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    14 цаг 50 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    15 цаг 24 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    15 цаг 50 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 15 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    16 цаг 35 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    17 цаг 12 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    17 цаг 22 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    17 цаг 23 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК