
Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсэж, 2007 оноос дэлхийн жуулчдын өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр иржээ.

Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсэж, 2007 оноос дэлхийн жуулчдын өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр иржээ. Тус өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд өнгөрсөн жил “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэсэн бол 2012 онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Тэгвэл эл өдрийн хүрээнд маргааш жуулчид үнэ төлбөргүй музей үзэж болох ба “GRAND TOUR-2012” Аялал жуулчлалын улсын олимпиадыг зохион байгуулах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn