Гурван өдрийн өөр тоглолтууд
Гурван өдрийн өөр
тоглолтууд
Морин хуурын
чуулгын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ирэх 9, 10, 12-нд Соёлын төв өргөөнд
бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Эхний тоглолтод Монголын шилдэг уран
бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь тоглолт нь дэлхийн хөгжмийн
болон дууны бүтээлүүдийг морин хуураар амилуулах аж. Харин сүүлийн өдөр Монголын
болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг нэг дор тоглох юм байна. Ийнхүү гурван өдрийн
тоглолтоороо 20 жилийн түүхтэй “Морин хуурын чуулга”-ынхан үзэгчиддээ бэлэг
барихаар зэхжээ.
Т.Энхээлээ