Өнөөдөр 15.28 цагийн орчимд хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлжээ. Шалгалтын явцад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27 дугаар байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Хэдэн давхараас, ямар шалтгаан нөхцлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.