
Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр баталсан.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр баталсан. Тиймээс Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчид хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм. Мөн шүүх хурлын шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийх гэж байна. Хурал Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас болно.
Б.Чимэг