Үзлэгт арав гаруй автобус тэнцээгүй байна
Үзлэгт арав гаруй
автобус тэнцээгүй байна
Нийтийн тээврийн
хэрэгслийн техник хяналтын үзлэг өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Өчигдрийн
байдлаар 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагджээ. Энэ нь үзлэгт
хамрагдах нийт тээврийн хэрэгслийн 10 хувь нь юм байна. Тус үзлэгт хамрагдсан
нийтийн тээврээс арав гаруй нь тэнцээгүй аж. Тэнцээгүй нийтийн тээврүүд утаа их
гардаг, тормос, буудал зарлагч байхгүйгээс тэнцээгүй юм байна.