
Жүжигчин И.Одончимэгийн охин Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг энэ жил төгсөнө.

Жүжигчин И.Одончимэгийн охин Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг энэ жил төгсөнө. Тэрбээр охиноо жүжигчнээр сурахад их дургүй байжээ. Тэрбээр энэ талаар: "Жүжигчин гэдэг мэргэжил тийм ч амар юм биш шүү. Ялангуяа эмэгтэй хүнд хэцүү. Манай Г.Доржсүрэн багш хэлдэг байсан юм. “Жүжигчний мэргэжил хамгийн хар ажил” гэж. Тухайн үед яагаад ингэж хэлж байгаа юм бол доо гэж их гайхдаг байсан юм. Одоо бодоод байх нь ээ оргүй үг биш л байж. Оюун санааны хувьд, бие эрхтний хувьд ч жүжигчний хөдөлмөр гэдэг хамгийн хар бор ажил юм. Олонхи хүмүүс өөрөө хийж үзээгүй болохоороо гоё гэж боддог юм шиг байгаа юм. Хамгийн наад зах нь биегүй болно. Ар гэрийн ажил орхигдоно. Хүүхдийнхээ ирээдүйд ч анхаарах цаг зав олддоггүй. Гэрийн бараа хардаггүй гэргий байна гэдэг амаргүй шүү. Ажлыг нь их ойлгодог эр хүн байхгүй л бол урлагийн эмэгтэй хүний амьдрал сэтгэлийн шаналгаа ихтэй байдаг юм. Охиноо ийм зүйл рүү зүтгэж байгаа болохоор нь би дургүй л байсан. Гэвч өөрийнх нь сонголт юм хойно, одоо яах билээ" гэв.
Д.Ундрах 24tsag.mn