

Оросын нефтийн хүчирхэг компани “НК Роснефть”-ийн захирал Игорь Сечин Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест хар өнгийн терьерийн гөлгийг гардуулжээ. Тэрээр “Би Оросын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины илгээмж гурван сартай хар терьерийг дамжуулж өглөө” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Сечиний өгүүлснээр, тэрхүү гөлөг Чавест маш их таалагдсан ба хэн гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байгаа аж. Маргааш ямар нэр өгснөө мэдэгдэх болно хэмээн Чавес амлалаа гэж Сечин нэмж хэллээ.
Д.Идэр

