“Улаан од” сонины сэтгүүлчээс “Сэрүүлэг” сонины гэдгээр олноо танигдсан, ГХЯ-ны Дипломат байгууллага, үйлчилгээний газрын аж ахуйн даргаас УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх хүртэл дэвшиж “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар томилогдсон хүн бол С.Баярмөнх. Түүнийг тус компанийн захирлаар томилогдоход УИХ-ын дарга Г.Занданшатар нөлөөлсөн гэх бөгөөд түүний ойрын хүний нэг гэгддэг.
“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар томилогдоод ердөө хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй ч түүний томилсон ганц хүн нь чихнээс нь хонх зүүлгээд салахгүй нь бололтой. Нүдээ олоогүй түүний томилгоо олон хүнийг хэрхэн эрсдэлд оруулж, стратегийн чухал ач холбогдол бүхий ордыг самарч буйн жишээг доор дурдая.
Тэрбээр тус компанийн захирлаар томилогдсон даруйдаа Салхитын мөнгөний ордыг Ж.Ганхөлөгт хариуцуулсан. Гэвч Ж.Ганхөлөгийг томилогдсоны дараа Салхитын мөнгөний ордын аж байдал сайжрах нь бүү хэл тоног төхөөрөмж зэрэг үнэтэй цайтай эд материал нь хулгайд алдагджээ.
Үүнээс гадна иргэийн амь насыг өөрийн явцуу эрх ашгаас дор үнэлж 19 хүн хордлогод орсныг мэргэжлийн байгууллагуудаас нууж байгаа аж.
С.Баярмөнх дарга аа, таны томилсон хүн хэрэг мандааж явна. Хүн таних “мэлмий”-гүй та ч албан тушаал дээрээ үлдэнэ гэдэг хэцүүхэн болж байна шүү.
А.Сүх
Сэтгэгдэл (6)