Дуучин Бейонсе Ноулз найман сартай охин Блү Ивдээ зориулж “Swarovski”-ийн шигтгээтэй бойтог худалдан авч өгчээ.
Дуучин Бейонсе Ноулз найман сартай охин Блү Ивдээ зориулж “Swarovski”-ийн шигтгээтэй бойтог худалдан авч өгчээ. Түүний охин одоогоор алхах болоогүй байгаа.“Swarovski” брэндийн болор шигтгээтэй бойтог 800 ам.долларын үнэтэй бөгөөд хүүхдийн хувцсыг болор шигтгээгээр барагтаа чимэглэдэггүй аж.
Бейонсе Ноулз нөхөр, реппэр Жей-Зи эхнэрээ нярайлахад Нью-Йоркийн эмнэлэгт тусгай өрөө захиалж, төрөлтийн хүндрэл, элдэв асуудал гаргуулахгүй байх талаар онцгой анхаарсан юм. Мөн Блү Ид охиноо мэндэлсний дараа өрөөг нь тохижуулахад багагүй мөнгө зарцуулжээ.
Жей-Зи, Бейонсе нар охиндоо онцгой анхаарал тавьж байгаа. Реппэр маань охиндоо цаг гаргахын тулд 880 мянган ам.долларын хөгжмийн продюссерын саналаас татгалзсан гэж энэ оны хоёрдугаар сард хэвлэлүүдэд бичсэн билээ.

Д.Ундрах 24tsag.mn



















































