Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан 209 метр урттай төмөр бетон гүүрийг өнөөдөр нээлээ.
Гүүрийг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сарын дөрөвний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн байна.
Өнгөрсөн жил Баян-Адрага-Дадал чиглэлийн 150 метрийн урттай төмөр бетон гүүр, Хурхын голын гүүр зэрэг ач холбогдол бүхий гүүр ашиглалтад орсон юм.
Сэтгэгдэл (1)