Шадар сайд С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймаг нийт иргэдийнхээ 63,1 хувь буюу 89,955 иргэнийг вакцины I тунд, II тунд 57.6 хувийг хамруулаад байна.
Хүчилтөрөгчийн үйлдвэрээс иргэдэд шууд очих хүчилтөрөгчийн хошууг нэмэгдүүлж, хүртээмжийг өргөтгөжээ. Аймгийн анагаахын сургуулийн ахлах курсын оюутнуудыг урамшуулан ковидын эмчилгээнд татан оролцуулж ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгчээ.
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой бүс нутгийн малыг дархлуужуулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (2)