АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал хуралдлаа.
Өнөөдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал COVID-19 цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрмээ баримтлан цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Тус хурлаар Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, Төв сонгон шалгаруулах хороо байгуулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталжээ.