Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна.
Тэрбээр "Хуралдаанаар 20 асуудал хэлэлцэж буй бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэн сунгаж, арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газар дэмжиж, шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгаж байна.
Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм" гэв.
Б.Баатар