Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын урилгаар Азийн үндэсний хөгжмийн хамтлаг ирэх сарын 2-нд монголд ирэх гэнэ.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын урилгаар Азийн үндэсний хөгжмийн хамтлаг ирэх сарын 2-нд монголд ирэх гэнэ. Солонгосын урлагийн их сургуулиас төрөн гарсан “Asian Music Ensemble” хамтлаг нь ирэх 10-р сарын 3-нд Монголын ард түмэндээ зориулж азийн үндэсний хөгжмийн гайхамшигт тоглолтыг толиулахаар ийнхүү манай улсад хүрэлцэн ирж байгаа ажээ.Тус хамтлаг нь Солонгос, Вьетнам, Япон зэрэг Азийн томоохон улс орнуудаар өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсаар байгаа бөгөөд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй тэдний тоглолтын зохион байгуулагчаар нийслэлийн “Улаанбаатар” чуулга, БНСУ-ын “СҮРИМ” соёлын сан, “Монгол глобал” групп дэмжигч байгууллагаар ГХЯ-ны Ази номхон далайн газар, “Бунза” центр, “Вансэмбэрүү” кафе нар ажиллаж байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn



















































