Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар АН-аас мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Сонгинохайрхан дүүрэг болон, Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор ажлын хэсэг гаран ажиллаж байна. Сонгуульд бэлдэх ажлын хэсэг намын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу, мөн нам доторх бүлэг хэсгүүдтэй нэгдэж, хамтарч өрсөлдөх даалгавартай ажиллаж байна.
Ураилга хүргэсэн. Эхнээсээ хариу ирж байгаа.
Өчигдөр орой 17.00 цагаас бие дааж нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа дууссан. Маргааш өглөө 09.00 цагаас эхлээд АН-аас нэрээ дэвшүүлэх хүсэлтэй нэр дэвшигчийн албан хүсэлтийг бүртгэж авахаар төлөвлөж байна” гэлээ.
А.Сүх