Хуурамч архийг нууж зарж байна

Саяхан архи тамхины албан татвар нэмэгдсэн. Энэ хууль гарснаар архидалт багасна гэж үзэж байсанч нөгөө талаар хуурамч архины бизнес цэцэглэхэд түлхэц болсон байна. Хуурамч архи буюу чанаргүй хямд архи ихээр худалдаалагдах болсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч Н.Төгсбаяраас тодруулахад, “Одоогоор хуурамч архины худалдаатай холбоотой хэрэг бүртгэгдээгүй байна. Ер нь энэ төрлийн хэрэг баяр ёслолын үеэр л ихсэх хандлагатай байдаг” гэлээ. Зарим газар хуурамч архийг лангууныхаа ард нуун худалдаалдаг байна. Долоон зуун тавин граммтай нь 2500 төгрөг, жижиг нь таван зуун граммаар савлагдсан нь 1500 төгрөгөөр зарагддаг гэнэ.
Т.
Т.Хулан