УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд товлогдсон. Уг сонгуульд есөн нам, нэг эвсэл хүч үзэх бөгөөд нэр дэвшигчдээ есдүгээр сарын 1 гэхэд тодруулах шаардлагатай.
Энэ удаагийн сонгуульд намууд хамгийн чадварлаг, чансаатай, олонд танигдсан хүнийг нэр дэвшүүлж өрсөлдүүлэх нь дамжиггүй.
Эрх баригч намаас хэн нэр дэвших вэ гэдэг асуудал иргэдийн анхаарлын төвд буй. Тэгвэл МАН-ынхан есдүгээр сарын 1-нд Бага хурлаа товложээ. Үүгээр нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг хэлэлцэж, тодруулах юм.
Б.Лхам