Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд гол асуудал болоод байсан цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэгджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Баяртай мэдээтэй. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн цэцэрлэгтэй болох хүсэлтийг хүлээн авч, гол тулгамдаад байсан газрын асуудлыг Батлан хамгаалах яамны эзэмшлийн Цэргийн музейн урд шийдвэрлэж өгсөн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Танд талархлаа илэрхийлье.
Хөрөнгө санхүүжилтийг нь 2022 оны улсын төсөвт тусгуулахаар(3.4 тэрбум төгрөг) миний бие ажиллаж байгаа.
Баянзүрх дүүрэгт тулгамддаг гол асуудлын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Үүнийг хөрөнгө нь байгаад ч шийдэж чадахгүй мухарддаг нь газар байхгүйтэй холбоотой. Газар чөлөөлөлтөнд хэдэн зуун сая, тэрбумаар нь улсын төсөвт мөнгө тавиад ч шийдэж чадахгүй 3-4 жил дамнаж буй хэдэн газрын асуудал бий. Тийнхүү хөрөнгө, цаг алдахгүй шийдэх боломжтой төрийн байгууллагын(яамдын) эзэмшлийн хэдэн газар байдаг. Баягзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тээврийн цагдаагийн газрын эзэмшлийн газарт оффис биш сургууль, цэцэрлэг барих ёстой гэх зарчим, бодлогодоо тууштай байгаагаа энэ дашрамд дахин илэрхийлье" гэжээ.
Сэтгэгдэл (1)