
" Чамайг үгүйд", "Сэтгэл буруугүй зэрэг хайрын дуугаар нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан "Next" шинэ уран бүтээлдээ оржээ

"Чамайг үгүйд", "Сэтгэл буруугүй зэрэг хайрын дуугаар нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан "Next" шинэ уран бүтээлдээ оржээ. Next star студиэс уран бүтээлээ эхэлж байсан Баагий, Сааралаа хоёр "Listen" цомгоо гаргах гэж байна. Одоогоор цомгийн бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд шинэхэн дуу нь өчигдөр мэндэлжээ. "Жинхэнэ хайр" нэртэй дууны үг, аяыг Next-ын Баагий зохиож, залуу уран бүтээлч Болортой хамтран дуулсан байна. Хайрын дуугаар дахин уяраах Next-ын шинэ уран бүтээл шил, шилээ даран гарах нь.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)