Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар АН-н Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар Сайнжаргалын Буяндэлгэр томилжээ.
Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр нь Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар тодорхой тооны хөгжлийн хөтөлбөрүүд мөн Олон улсын байгууллага, Орон нутгийн захиалгаар бүсийн болон аймгуудын хөгжлийн хөтөлбөр, бизнесийн байгууллагуудын захиалгаар стратегийн бичиг баримт боловсруулах чиглэлд ажиллаж дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах чиглэлд туршлага хуримтлуулсан.
15 орчим жилийг Монголын хүүхэд залууст боловсролын мэтгэлцээнийг сургах, шүүх зэрэгт зориулсан туршлагатай.
Багахангай дүүргийн АН-н дэд дарга, АЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хашиж байжээ.
Сэтгэгдэл (2)