
Өнөөдөр Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотны бизнесмэнүүд болон Засгийн газрын төлөөлөгчид цугларсан олон улсын хурал болно. "Монгол улс дахь төслийн санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломжууд" сэдэвтэй энэ хуралд Сайншандын үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг асуудлаар хэлэлцэж, мэдээлэл солилцох юм байна. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга энэ хуралд оролцож 16 цагт хөрөнгө оруулагчидад хандан үг хэлэх юм.
Тус олон улсын хурал "Blue sky" төвийн гурав дугаар давхарт болно.