Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалъя цогоц арга хэмжээний хүрээнд гурван зэлийн үйл ажиллагаа амжилттай явж байна. гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих ажил төлөвлөгөөндөө гүйцлээ гэж үзэж байна.
Энэ хугацаанд 24 мянган зээлдэгчид олгосон байна. Үүнээс 18 гаруй иргэн, 5000 гаруй ААН-үүдэд олгоод байгаа бөгөөд 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна.
Дээрх цогц төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх төлөвлөгөө зорилтдоо хүрсэн гэж харж байна. Цаашид эдийн засгийн өсөлтийг хангах, 2019 оны түвшинд аваачихаар ажиллаж байна. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэх талаар шийдвэрийг Засгийн газраас гаргасан" гэлээ.
А.Сүх