УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар товлосон. Энэ дагуу нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ энэ сарын 26-аас ирэх сарын 1-ний хооронд тодруулах хуулийн хугацаатай.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан нам, Зөв хүн-Электорат эвсэл, Үнэн ба зөв нам, Иргэний зориг ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Гэр хороолол хөгжлийн нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авсан.
Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, "Зөв хүн электорат" эвслээс Б.Найдалаа нар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болж, олон нийтэд ил болоод байгаа.
Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 01-нд МАН Бага хурлаа хийж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулахаар болжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)