зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгүүдэд 20-30 хувийн нэмэгдэлтэй үнээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байна гэв

2012-9-27
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдийн хамтаар  гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
a9    УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдийн хамтаар  гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
    Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх 7,5 тэрбум төгрөгийг баталсан билээ.  Ингэснээр нэг хүүхдэд оногдох хоолны зардал 1100 төгрөг байсныг ирэх сарын нэгнээс эхлэн 1600 төгрөг болгоно.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын НББСШУБХ-ноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн талаар судалгаа хийсэн байна. Орон нутгийн төрийн өмчийн харъяалалтай “Хүнс хангамж” компаниуд харьяа дүүргүүдийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг боловч зах зээл дээрх жижиглэнгийн үнээс даруй 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цэцэрлэгүүдийн хүнсийг нийлүүлж байгаа үзүүлэлт гарчээ. Тодруулбал,
№
Хүнсний бүтээгдэхүүний нэрс
“Хүнс хангамж” компаний нийлүүлж буй үнэ
Зах зээл дээрх жижиглэнгийн үнэ
Нэмэгдэл   хувь, хэмжээ
1
Хонины мах 7000 төг  5600 төг 30%
2 Цагаан будаа   2000 төг   1400 төг   30%
3    Шар будаа     2100 төг     1000 төг    55%
4 Гурил     800 төг   600 төг    20%
5   Ургамлын тос   3000 төг   2700 төг    10%
6   Төмс   600 төг    350 төг    40%
7   Лууван   800 төг   450 төг     40%
 
    170 хүүхэдтэй нэг цэцэрлэг 7 хоногийн хүнсний хэрэглээгээ  1 сая 23 мянган төгрөгөөр “Хүнс хангамж” компаниас авч байгаа бол зах зээлийн үнээр дэлгүүрээс 780 мянган төгрөгөөр буюу даруй 30% хямд үнээр авах боломжтой байгаа юм. Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2005 оны 225 тоот тушаалаар хүүхдийн хоногийн хоолны норм, шим тэжээлийн илчлэгийг тогтоосон байдаг. Энэ стандартаар 4-6 насны хүүхдийн хоногт хэрэглэх махны хэмжээ 170 гр байх ёстой. Гэвч өнөөдөр нэг хүүхдэд хоногт 40 гр орчим мах оногдож байгаа нь хоногийн хэрэгцээнийхээ дөнгөж 30%-ийг л авч байна гэсэн үг юм.
    Хэдийгээр УИХ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоохгүй бол ямар ч үр дүнгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэж, хүнс хангамж нэртэй компани байх шаардлагатай эсэх дээр анхаарах цаг болсныг санууллаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах, эсхүл үнэхээр зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах гарц байгааг тэрээр дурьдсан. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон гэх явдал энэ долоо хоногийн эхээр гарсантай холбогдуулан үдийн хоолны асуудлыг ч анхааран ажиллахаа илэрхийлэв.
Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд буйгаа дуулгалаа. Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаатай холбогдуулан “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх нь өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа хүнд асуудлуудын нэгийг шийдэхэд дөхөм болох юм. Энэ үйлчилгээ нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эх, эцэг болон хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ 6 хүртэл тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ. Хүсвэл хүүхдээ харуулж буй эцэг, эхийн санаачлагаар төлбөр төлж болох бөгөөд энэ нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эцэг, эхэд нэмэлт орлого олох боломжийн хажуугаар хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжтой болох юм. Улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70 мянган төгрөг, хоолны зардлын 40 мянган төгрөгийг сар бүр олгоно хэмээн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг онцоллоо.
    Энэхүү хуулийн төслийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм байна. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн нь баталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтанд хамрагдах бөгөөд энэ үйлчилгээнд тавих хяналтыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхэр тусгасан байна.
    Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байдгаас 120 мянга нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байна. Эдгээр хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэвэл 1,8 ихнаяд төгрөг шаардагдах тооцоо байдаг аж.  Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэх, сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна. Нийслэл, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59917 хүүхдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, чанартай хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, нийгэмшэхүйн хөгжлийг нь дэмжих зорилго бүхий “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хууль эрх зүйн таатай орчин бий болно хэмээн үзэж буйгаа гишүүн илэрхийллээ.

Эх сурвалж: open.parliament.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (124.158.69.29)
    demjij bn
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • zaza (202.179.20.182)
    Tegeed hudlaa show hiigeed baihaar hurdan nemeechee
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • yoganbat (202.55.186.20)
    ene tyilyn zuv shyy.zalyy hyn byrt tohiolddog zovlon b,gaa yum daa
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 мин
  • ӨНӨӨДӨР: Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр дуусна
    12 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    15 мин
  • А.Мөнхбадрал: AI ашиглан Эрдэнэт, Оюутолгой шиг ордыг 1–2 жилийн дотор илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой
    58 мин
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    21 цаг 47 мин
  • Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
    22 цаг 30 мин
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
    22 цаг 44 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    22 цаг 50 мин
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    Уржигдар 16 цаг 08 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    Уржигдар 14 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    2025-08-15
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    2025-08-15
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    2025-08-15
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК