Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол төрийн тэргүүн маань сургуульд анхлан орж буй бяцхан багачуудад хичээл заадаг уламжлал тогтсон. Тэгвэл энэхүү уламжлал энэ жил тасрах нь. Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хийхгүй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заахгүй болсон байна. Төрийн тэргүүний хувьд:
Ц.Элбэгдорж 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд"Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө”, 2015 онд "Санаа зөв бол заяа зөв", 2016 онд “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр зааж байв. Харин Х.Баттулга 2017 онд хичээл заагаагүй бөгөөд 2018 оноос хойш тасралтгүй заасан юм.