Өнөөдөр МАН-ын Бага хурал 17.00 цагаас хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Тус намаас нэр дэвших магадлалтай хэд хэдэн хүний нэр яригдаж буй.
Түүний дотор анхаарал татаж буй нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвших эрх авч чадах уу гэдэг явдал юм.
Э.Батшугарын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ.
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн бөгөөд "улаан шугам"-аар таслуулж чамгүй өрсөлдөгч гэдгээ харуулсан. Юутай ч сөрөг хүчин болох АН-ын нэр дэвшигчдийн өмнө "хөл гишгэсэн" учраас тэр сул өрсөлдөгч биш юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)