УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар товлосон. Энэ дагуу нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ энэ сарын 26-аас ирэх сарын нэгэний хооронд тодруулах хуулийн хугацаатай.
Энэ дагуу намууд нэр дэвшигчээ тодруулсаар байна. Тухайлбал, Үнэн ба Зөв намын Төв хорооны хурал өнөөдөр болж, УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд тус намын дарга А.Отгонбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Энэ талаар А.Отгонбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр "Үнэн ба Зөв намын Төв хорооны хурал болж УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн /СОНГИНОХАЙРХАН (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 ДУГААР ХОРОО/ сонгуульд миний бие нэр дэвшихээр боллоо. Итгэл хүлээлгэж дэмжсэн намын хамт олондоо баярлалаа.
Жич: МАН-аас Э.Батшугар, АН-аас Бат-Үүл, ХҮН-аас Б.Найдлаа, ЭЧХН-аас Ш.Төмөрсүх, ШИНЭН-аас Гантулга нар дэвшиж байгаа юм байна" хэмээжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (8)