Энэ сарын 19-нд “Тэргүүн” сонины №34 болон shudarga.mn сайтад “Тагнуулынхан бужигнаж байна” гэх нийтлэл гарсан билээ.

Энэ сарын 19-нд “Тэргүүн” сонины №34 болон shudarga.mn сайтад “Тагнуулынхан бужигнаж байна” гэх нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлд тагнуулын байгууллагын нэр бүхий удирдах албан тушаалтнууд ТЕГ-ын даргын суудалд санаархан баримт бичиг бүрдүүлэн хөөцөлдөж байна гэх утгатай зүйл нийтлэгдсэн юм. Харин уг асуудалд ТЕГ-аас албан ёсны тайлбар өглөө. ТЕГ “Энэхүү мэдээлэл нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.1 болон 14.3 заалтуудаар баталгаажсан ТЕГ-ын дарга, дэд даргын бүрэн эрх, нэр төрд бүдүүлгээр халдсаны зэрэгцээ Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худал ташаа мэдээлэл бөгөөд ТЕГ-ын дарга албан үүргээ гүйцэтгэж, тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буйг олон нийтэд сонордуулж байна” гэв.
Б.Чимэг