зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: Шинэчлэлийн Засгийн газар ба хямралын шинэ “үнэр”

2012-9-27
0
ЖИРГЭХ

  43696_80120 Шинэ Засгийн газрын сайд нар, эрхэм гишүүд бүгд л эдийн засгийн хямралын тухай яриад эхэллээ. Телевиз, сонин хэвлэл, сайтууд өнгөрсөн долоо хоногийн турш хямралын сэдвийг онцгойлон хөндөж эхэллээ. Гэхдээ нэг л сэжигтэй. Сайтар анзаарвал хэн  нэгэн найруулагчийн дэглэсэн туйлын алсын бодолтой эхлүүлсэн том жүжиг, ухуулга суртачилгаа, маш том пиар дэгдэж байгаа нь тодорхой болов. Тэр тусмаа гадны томоохон хөрөнгө оруулагчид эл сэдвийг өндөр давтамжтай цацаж байгаа нь ч илт байна.


  Евро бүс учраа олохгүй үймж сандран, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн хурд саарч, Америкаас таатай мэдээ дуулдахаа больсон зэрэг нь глобаль эдийн засгийн хямрал бодит зүйл болж байгааг илтгэж байгаа нь үнэн. Монголд үнэртэж эхлээд байгаа, цаашид улам бүр чангарах хямралын тухай энэхүү шуугианы талаарх мэдээллийн шуургын цаана үнэхээр хямрал, түүний үр дагаварт санаа зовж шийдэл хайх зорилго агуулагдсан бол сайн хэрэг.

  Харин үүний зэрэгцээ “Хямрал гэгч хэн ч учрыг нь олдоггүй юманд бүх алдаа, “но”-гоо чихээд авъя. Энэ бол хариуцлагаас мултрах  хамгийн шилдэг бөгөөд цэвэр арга нь энэ юм байна” гээд уг сэдвийг өрдөөд байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байгааг нуугаад яах вэ. Учир нь 2007 онд бас ийм арга хэрэглэж “Хямрал бүхэнд буруутай” гээд сайд, дарга нар хариуцлагаас зугтсан шүү дээ. Одоо ч бас амлалтаасаа ухарч, хаа сайгүй хууль зөрчин, төрийн албыг “төрлийн” алба болгох аян өрнүүлж, шинэтгэл нэрээр халхавчлан хий хоосон хөөрч, ажил хэргийн мэдлэггүй, асуудлыг шийдэх чадваргүйгээ далдлах, төрийн мөнгө, сан хөмрөгөөр тоглож, үүнийхээ бүх бурууг хямрал гэгч эзэн биегүй “хий үзэгдэл” рүү чихэх мэдэхээр дүр зураг харагдаж байна. “Хямрал айсуй”, “Энэ удаад бүр хүчтэй давлагаа ирж мэднэ” гэх мэт зохиомол айдас, хүлээлт үүсгэн олон нийтийн сэтгэл санааг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж сурсан улстөрчид өнөөдөр төр, засгийн өмнө үүрэг хүлээж, эрх мэдлийг эзэгнэчихээд байна.

  Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-2009 оны хямралын тухай ярих ёстой баймаар юм.  Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. Эрдэмтэн судлаачид 2005 оноос эхлэн хямралын тухай бичиж эхэлсэн. Энэ тухай миний бие тодорхой баримттайгаар дурьдаж байдал төвөгтөй болж байгаа тухай статья хүртэл бичиж байсанаа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь Ерөнхий сайдад зориуд сануулж, 2008 оны хавар Ерөнхий сайд, Сангийн сайдад анхааруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. “За, за” гээд л өнгөрсөн. Тэр байтугай “Хямрал  Монголыг тойроод гарна гэж хүртэл зарим сайд ичгүүртэйгээр мэдэгдэж байсан даа. Манайхан л болсон хойно “Ниргэсэн хойно нь хашгирсан”. Хямралыг гэтлэх хөтөлбөр санаачилж нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч хожимдсон байлаа.  Тэр ч байтугай хандивлагчдыг урьж, 1,5 тэрбум ам,доллар л байвал хямралыг давчихна” гэж сурталчилсан ч тэд яалаа гэж итгэх билээ дээ. Ингээд Засгийн газар 1,5  тэрбум ам,доллар хайсаар байтал “Хямрал дуусчихаж гэнэ”. Инээдтэй үлгэр байгаа биз. Ингэж л эдийн засгийн өсөлт биш харин агшилттайгаар 2009 оны өнгөрөөж билээ. Тухайн үед хямралд хамгийн их өртөж, улстөрчдийн тоглоом болсон барилгын болон банкны салбар нарийн яривал одоо ч тэр үеийн шокоосоо гараагүй байгаа. Тэд улстөрчдийн золиос болсныхоо хариуд хэтэрхий өндөр үнэ төлсөн дөө. Тиймээс үнэхээр хямралын төлөө санаа зовниж байгаа нь үнэн бол 2007-2009 оны хямралын тухай ярих ёстой юм. Энэ хямралаас бид ямар сургамж бид авсан бэ.

- 2007 оны хямралд бид яагаад бэлтгэлгүй байсан бэ
- Хямралын эсрэг сценарийг хэн хариуцаж хаана боловсруулах ёстой вэ
- Хямралын нөхцөлд салбар хоорондын уялдаа холбоог хангах шуурхай удирдлагын  механизм ямар байв
- Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг  хэн, хэзээ, ямар нөхцөлд, ямар зориулалтаар зарцуулах эрх мэдэлтэй вэ
- Хямралын үед парламентын үүрэг роль ямар байх ёстой вэ
- Хямралын үед Засгийн газрын эрх мэдэл ямар байв,  түүнийгээ ямар арга замаар хэрэгжүүлэв
- Хямралын эсрэг тусгай хороо байгуулах ёстой байсан уу. Эсвэл Засгийн газар дангаараа хариуцаад явах уу
- Хямралын үед УИХ-аас баталсан хөтөлбөрийн хэрэгжилт ( бараг хэрэгжээгүй л дээ) түүнд хийсэн дүн шинжилгээ
- УИХ Засгийн газрын хамтын ажиллагааг хангах (үл хангасан) механизмууд юу байв
- Хямралын нөхцөлд ажиллах туршлагатай боловсон хүчнийг татан төвлөрүүлэх арга зам нь ямар байв
- Салбар тус бүрээр нь байдал ямар байсныг дүгнэх гэх мэт маш олон асуудлыг тусгайлан судалж маш тодорхой сургамжийг ялангуяа төрийн ой санамжид тусгах ёстой юм.

Дээрх болон бусад олон асуултад нэн түрүүнд хариу өгч цаашид яах ёстой талаар ажил хэрэгч шийдэл хайсан яриа өрнүүлэхийн оронд хямралын тухай их л мэдэмхийрэн ярьж байгаа нь Ерөнхий болон бусад сайд нар хариуцлагаас мултрах арга замаа эртнээс хайж байгаа мэт харагдаж байна.

Жич:  Хямрал Монголд  ямар сувгаар, яаж орж ирэх, ямар үр дагавартай байж болох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нөөц хувилбарууд юу байна гэх зэрэг асуудлыг би дараагийн удаад тусад нь хөндөнө гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, эдийн засагч Р.Амаржаргал
www.amarjargal.org
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (202.70.45.230)
    Үнэнийг сайн бичжээ. Ийм хүмүүсийн дотоод сэтгэлд нь эрхтэн дархтан байхаас илүү эх оронч байх, эх орноо гэсэн өвдөх сэтгэлтэй байх нь чухал байдаг учраас тэгтлээ эрх мэдлийн төлөө улайрдаггүй л байхгүй юү. Энэ засаг үнэхээр итгэл эвдэж эхэллээ. Аль хэдийн. Харамсалтай нь байгаагаа болж байна гэж үзэж байх шиг байна. Ард олон дүнгээ тавьж байгаа байх. Тань шиг хүний орон зай маш их хэрэгтэй байна. Амжилт хүсье. Тэнэгүүдийн дунд байхад нас минь ямар урт юм бэ гэдэг үг байдаг даа. Төрийн дээд түвшин дэх тэнэглэл хэзээ зогсох бол. Та энэ мэтээр санаагаа ард иргэдтэйгээ сайн солилцож байх хэрэгтэй. Тэд тэнэг биш.
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (202.131.238.12)
    Амаржаргалаа чи ерөнхий сайд,намын дарга байхдаа Ардчилсан намыг нэг ч суудалгүй болгосон биз дээ
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • (91.120.101.41)
    demjdeg shvv bagshaa
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • j (203.194.115.234)
    amarjargalaa joohon xor nairiulj suraldaa, tegvel uls orondoo xereg bolno, demjdeg shuu amjilt, baga zereg xor nairuulaxad gemgui
    2012 оны 09 сарын 28 | Хариулах
  • TSend (202.179.13.229)
    Sanaliig demjij bna . Mongol toriig teneguud udirdaj bolohgui. ediin zasag hymrald oroh ni hund hetsuu bolobch garah arga zamuud baidag shuu dee.Zonch tenegleld oroh ni hariutslagaas zugtaah heregsel bolgoj bolohgui.R.Amargargaliig demjine.
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.10.18)
    ховдчууд бид Амаржаргалаар үнхээр бахархадаг. Өнгөрсөн сонгуулийн хугацаанд Ховд аймаг бусад аймгуудаас илүү хөрөнгө оруулалт авч чадсан. үүнийг зөвхөн амаржаргал хийж чадсан ба харин түүний хийснийг үлдсэн 2 нөхөр нь өөрийнхөө нэр дээр хаяглан худлаа яриад явсан нь одоо ховдчуудад бүр ч ойлгомжтой болж байна.
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (202.179.10.150)
    МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД ДОТОР АМАРЖАРГАЛ ШИГ ТӨРИЙЫН ХҮНИЙ НОЁН НУРУУТАЙ ГОЛЧ ,ШУДАРГА ХҮН ОЛООД ИРЬЕ ГЭСЭН Ч БАЙХГҮЙ ДЭЭ.ДААНЧ ЭНЭ АЛБАН ТУШААЛ АШИГ СОНИРХЛЫН БҮЛЭГЛЭЛҮҮД НЬ ИЙМ ХҮНЭЭ ДЭЭШ ГАРГАХГҮЙ ЮМ.
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • (202.179.10.74)
    ARDCHILSAN NAM DOTROO AMARJARGAL TOLGOI TSOHINO DO. TER SAIN EDIIN ZASAG CH...
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • (202.179.10.74)
    AMARJARGAL SHUDARGA, MUNDAG LIDER SHU! ALTANHUYAGAS HUWI ILU
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • (203.91.118.83)
    Эх орон,ард түмний төлөө өөрийн гэсэн бодлоор бичсэн зүйлд маш их талархаж байна. Тань шиг эрүүл саруул ухаанаар сэтгэж байгаа их хурлын гишүүд олон болох болтугай.
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.131.233.10)
    Амаржаргал аа, чи битгий шогтоо. Хямралын талаар дуртай бүхэн л ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газарт орж чадаагүй чинь чиний муугийнх шүү.
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • зөв зөв (202.126.91.171)
    уг нь бол гайгүй л байгаа юмыг өөрсдөө хумсалчихаад бултах аргаа эртнээс ухаж байгаа юм байна гэж ойлголоо. энэ талаар сайн ажиллаарай Амаржаргал аа. өндөр боловсролтой хэдэн сайхан залуучууд анх ЦИС-д ирж байхаас чинь хамт 3,4 жил ажиллаж байсны хувьд итгэж байна шүү. ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийхийг ерөөж амжилт хүсье. тэдгээр залуусын нэг нь ажнайн Бат-эрдэнэ. энэ хүн манай нутгийн хүүхэд байгаа юм. та хоёрт амжилт хүсье ард түмнээ бодож ажиллаарай. ялангуяа Бат-эрдэнэ . нутаг орон чинь их баялагтай ч гэсэн хэцүүхэн байгаа гэдгийг анхаарч үзээрэй дээ
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • (210.89.232.110)
    ene hvn sangiin said eswel eronhii said boloh estoi basian yum daa uug ni. Altanhuagaas hamaagvi ilvv ediin zasagch, Altanhuayg chatsargaan yridag bol ene hvn ediin zasag yridag ylga abaigaa biz
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • (210.89.232.110)
    amarjargaliin zuw
    2012 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК