

Хоёр жилийн хугацаанд гэрээт хилчний алба хааснаар тохилог байранд амьдарч, хүнс, хувцас, эмнэлгийн хангалтыг үнэ төлбөргүй эдлэн албан тушаалын зэрэглэлийн үндсэн цалин болон бусад нэмэгдлийг авах боломжтой юм байна. Мөн гэрээгээр хоёр жилийн хугацаанд амжилттай алба хаасан залууст Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албан тушаалд улирч ажиллах, гадаад болон дотоодын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломж нээлттэй ажээ.
Тиймээс гэрээт хилчний албанд хамрагдах сонирхолтой залуус ирэх сарын 4-ний дотор ХХЕГ-т ирж бүртгүүлэх нь. Ингэснээр залуус 45 хоногийн сургалтад хамрагдсанаар хилийн 0129, 0168 дугаар ангиудад алба хаах болно.
Д.Ундрах 24tsag.mn