УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг орон тооны бус зөвлөхөөрөө томилжээ. Тодотговол, энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар захирамжаар Монгол Улсын их хурлын даргын орон тооны бус зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан М. Билэгтийг томилсон байна.
М.Билэгт нь 1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч, 1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач, 1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежерээр төгссөн нэгэн.
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм. Түүнийг УИХ-ын дарга орон тооны бус зөвлөхөөрөө томилсон нь нэг нутгийн гэх тодотголтой нь холбоотой гэдгийг хэлэх хүмүүс олон байна. Тэд Баянхонгор аймгийнх юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (18)